Plantar Fasciitis / Ул өсгийний үрэвсэл

Plantar Fasciitis / Ул өсгийний үрэвсэл

Plantar Fasciitis / Ул өсгийний үрэвсэл гэж юу вэ?

Plantar Fasciitis / Ул өсгийний үрэвсэл нь хөлний өсгий болон хурууг холбож байдаг шөрмөсний бүрхүүл хальсанд үүсдэг үрэвсэл юм. Хэт их жин болон хэтэрхий ачаалалаас үүдэн улний шөрмөсөнд хэт ачаалал ирсэн нөхцөлд үрэвсэл үүсдэг. Өглөө болох болон удаан хугацаанд сууж байгаад босход өсгийндөө өвдөлт мэдрэх шинж тэмдэг байдаг. Нэг удаа үүсвэл олон давтагдах магадлалтай тул энэ өвчний үндсэн зарчим нь урьдчилан сэргийлэх юм.

Авиа долгионы эмчилгээ

Авиа долгион нь хөлний ул өсгийний үрэвсэлд долгионоор нөлөөлсөнөөр цусны эргэлтийг сайжруулдаг мэс заслын бус эмчилгээний арга юм. Мөн мэдрэлийн эсд нөлөөлсөнөөр өвдөлтийг багасгах үр дүнтэй.