Эргэлтийн булчингийн гэмтэл
Эргэлтийн булчин нь мөрний эргэн тойронг бүрсэн байдалтай 4 төрлийн булчингаас бүтнэ. Эргэлтийн булчингийн гэмтэл нь гараа эргүүлхэд юм уу өрөгхөд үүсэх өвдөлтийг хэлнэ
Юу эргэлтийн булчингийн гэмтэлийг үүсэгдэг вэ?
Гэнтийн болон хэт их ачаалал мөрний үенд ирсэн нөхцөлд эргэлтийн булчингийн гэмтэл үүснэ. Нас ахилтаас үүдэлтэй элэгдэл нь гэмтэл үүсхэд нөлөөлнө. Үүнээс гадна олон давтагдсан адил төрлийн сунгалт болон цусны хангамжын дутагдал, ясны ургалт зэрэг нь эргэлтийн булчингийн гэмтэлд нөлөөлж болно.
Үндсэн шинж тэмдэг нь юу вэ?
Гараа өрөгхөд хүндрэлтэй байх юм уу түр амархад өвдөлт мэдрэгдэх болон гараа өрөгхөд хүчгүй байгаа бол эргэлтийн булчингийн гэмтэлийн үндсэн шинж юм.
Ямар эмчилгээ хэрэгтэй вэ?
• Эмчилгээний арга нь өвчтөний биеийн байдлаас хамааран өөрчлөгднө.
• Физик эмчилгээ болон тарианы эмчилгээ нь мөрний булчинг чангалан өвдөлтийг багасгах магадлалтай.
• Гэвч ийм төрлийн эмчилгээнд өвдөлт намсахгүй байгаа бол мэс заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
• Магад мэс заслын эмчилгээ хийгдэхгүй удсан нөхцөлд гарны хөдлөх байдал хязгаарлагдаж булчин өөхлөж мэдрэлийн бэртэл үүсэх магадлалтай.
• Мэс заслын эмчилгээ нь гэмтсэн хэсгийг янзлан мөрний хөдлөх чадварыг сэргээнэ.