Нурууны өвчин

Нурууны өвчин

Нурууны өвчин нь нугас болон мэдрэлийг хөндсөн нурууны яс, диск, булчин, шөрмөсний өөрчлөлтөөс үүдсэн шинж тэмдэгүүдийг хэлнэ. Ийм өвчтөнгүүд нь ихэвчлэн хүзүү болон мөрний өвдөлт, толгой өвдөлт, толггой эргэлт, бүсэлхий нуруу бөгсөн биеийн өвдөлт, тэгшхэн удаан зогсож чадахгүй байх хэмжээний өвдөлт зэрэг гардаг. Хүндэрсэн нөхцөлд энэ шинж тэмдэгүүд нь өвчтөний өдөр тутмын амьдралд нөлөөлөх түвшинд хүрч улмаар мэдээ алдах хүртэл үргэлжлэх тохиолдол байдаг. Нанүри эмнэлэгт нурууны бэхэлгээт мэс засал, нурууны пластик мэс засал гэх мэт бага зүсэлтэт мэс заслын аргаар өвчтөнд эмчилгээ хийж эрүүл амьдралдаа эргэн орход тус дэм болж байна.

Бүсэлхий нурууг эрүүл байлгах дадал зуршил

Сууж байхад:
Нуруугаа сандалны түшлэгт нааж 2 хөлөө өгзөгнөөс өндөр байлгана.

Хэвтэж байхад:
Тэгэш хэвтэх юм уу хажуугаараа хэвтэх нь бүсэлхий нурууны ачаалалыг багасгаж өгдөг. Доош харж хэвтэх нь нурууны эрүүл мэндэд сайн биш

Ачаа зөөх:
Хэт хүнд бол өргөхгүй байх. Ачаа зөөхдөө эхлээд өвдөгөө нугалсайн байдлаас ачаагаа биендээ ойртуулан нааж хөлний булчингаа ашиглан өрөгнө.

Орноос босох:
Биеээ хажуу тийш эргүүлж хэвтсэний дараа гараараа ор юм уу газар тулангаа удаанаар босно.

Хүүхэд тэвэрхэд:
Хүүхэд авахдаа үүрэх нь нуруунд сайн байдаг. Урд талдаа тэврэх бол хүүхдээ аль болон биендээ наах хэрэгтэй.

Жолоо барих:
Нуруугаа суудалдаа наана. Удаан хол явах бол цагт нэг удаа 10 минут амарч сунгалт хийж өгнө.

Дасгал хийхэд:
Алхах болон намхан ууланд алхах нь нуруунд сайн дасгал юм. Гэхдээ хэтрүүлэхгүй байх талаар анхаарах хэрэгтэй.

Нурууны эрүүл мэндэд анхаарах

Зөв байрлал:
Нурууны зөв байрлал нь нурууг эрүүл байлгахад тус дэмтэй байдаг.Магад сандал дээр удаан суудаг болон бөхийх нугларсан байрлалтай удаан байдаг бол сунгалт хийх юм уу байрлалаа сольж зөв суух зэргээр суллаж өгөх хэрэгтэй.

Дасгал:
Бүсэлхий нурууны булчин чангалхын тулд байнгын дасгал хийх.

Алхах:
Нурууны өвчтэй өвчтөнд алхах нь сайн дасгал юм. Өдөрт 30 минут алхах нь нурууны эрүүл мэндийг сайжруулдаг.

Тодорхой давтамжтай нурууны шинжилгээ:
Давтаймжтайгаар ойр ойрхон нуруугаа шинжлэх нь нурууны өвчинг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх маш чухал үүрэгтэй.

Мэргэшсэн эмнэлэгт хандах:
Магад алхах болон дасгал хийхэд өвчин мэдэрч байгаа бол оновчтой оншилгоо тохиромжтой эмчилгээ хийхийн тулд зайлшгүй мэргэшсэн эмнэлэгт хандна уу.

Эрүүл хүнс:
Жингээ барьхын тулд эрүүл хооллолт хийх хэрэгтэй, Уураг ихтэй хоолыг тохируулан хэрэглэх хэрэгтэй.

Хурц өвдөлтийн үед эхлээд амрах:
Хүчтэй хурц өвдөлт мэдэрсэн бол хэвтэж өвдөгний доор дэр хийж өгнө. Хангалттай амарсаны дараа өвдөлт намдсаны дараа эмнэлэг явах хэрэгтэй.