Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал
Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал нь нарийссан мэдрэлийн сувгаас үүдэн мэдрэлд очих даралтыг хэлнэ. Нас ахилтаас үүдэн нурууны яс болон үений завсар шөрмөс зузаарч мэдрэлийн сувгийн доторхи зай нь нарийсан нугас болон мэдрэлд даралт үүсэгдэг.
Хөндлөн огтлол
Урд төв хэсэг
Нурууны мэдрэлийн сувгийн нарийсалын үндсэн шинж
• Удаан алхсан нөхцөлд бүсэлхийнээс доош өвдөлт мэдрэх
• Өгзөг болон хөлрүү халуу дүүгсэн өвдөлт мэдрэх
• Бүсэлхийнээс доош бадайралт мэдрэх
• Өөд уруу алхах хүдрэлтэй болох
• Биеээ урагшаа бөхийлөгсөн хөдөлгөөн хийхэд өвдөлт багасах
• Хатуу газар хэвтэхээс илүү зөөлөн зүйл дээр хэвтэх тухтай бол.
• Хөл хүйт оргих
• Шээсний дараа тухгүй байх.
Нурууны мэдрэлийн сувгийн нарийсалыг оношлох
MRI шинжилгээ хийлгэсний дараа мэргэжлийн эмч хүн өвчтөний нурууны мэдрэлийн суваг нарийссан эсэх талаар онош гаргана.
Нурууны мэдрэлийн сувгийн нарийсалыг эмчлэх
Мэс заслын бус эмчилгээ : Тарианы эмчилгээ
Мэс заслын эмчилгээ: Багас зүсэлтэт дурангийн аргаар суваг өргөсгөх эмчилгээ