Үений дурангийн мэс засал

Үений дурангийн мэс засал

Үений дурангийн мэс засал нь ямар мэс засал вэ?

Дурангийн мэс засал нь жижиг камерийг үений завсар оруулж харангаа эмчилгээ хийдэг арга юм

Үений дурангийн мэс засал нь жижиг зүсэлтээр дамжуулан хийгддэг бага зүсэлтэт эмчилгээний арга юм. 1cm-с жижиг зүсэлтээр дамжуулан жижиг камертай дурангийн апрадыг үений завсар оруулж оношлон хялбар эмчилгээ хийгднэ.

Үений дурангийн мэс заслын арга нь CT болон MRI шинжилгээгээр оншилход хүндрэлтэй өвчнийгч оношлох боломжтой юм. Үений дуран нь оншилгоо хийнгээ гэмтсэн хэсгийн зөөлөн эдийг эмчлэх юм уу авах боломжтойгоороо сайн талтай юм.

Үений дурангийн хэрэглээний жишээ

1. Өвдөгний үе
Хагас саран мөгөөрсөн эдийн гэмтэл, нас ахилтаас үүдэлтэй үений үрэвсэл, рүматис үений үрэвсэл гм.

2. Мөр
Мөрний эргэлтийн шөрмөсний гэмтэл, мөрний хөлдүүс өвчин, үений гэмтэлийн сендром, нас ахилтаас үүдэлтэй үений өвчин болонл рүматис өвчинтэй үений зөөлөн эдийн эмчилгээ болон гэмтсэн мөрний зөөлөн эдийг авах болон бохирдолыг арилгах

3. Бугуй, шагай, тохойны үе

ений дурангийн эмчилгээ нь ямар өвчтөнд хэрэгтэй вэ?

• Үендээ байнга давтагддаг өвдөлттэй бөгөөд X-RAY зурагнаас ямарч шинж тэмдэг илрээгүй нөхцөлд
• Өвдөг хавнаж ус үүссэн нөхцөлд
• Хөлөө ачиж суухад өвдгөнд өвдөлттэй юм уу өвдөг мултрах гэж буй мэт мэдрэмж төрөх болон мултардаг нөхцөлд
• Өвдөгний ар талд татаж өвдөгөө тэнийлгэхэд өвдөлттэй үед
• Ядарсан юм уу алхах үед өвдгөний үеэр өвдөлттэй үед
• Хэт их жинтэйгээс юм уу өвдөгний зөөлөн эд ачааллаас үүдэн үеээрээ муудсан үед

Үений дурангийн сайн тал

• Үений оновчтой оншилгоо
• Маш бага хэмжээний шарх сорив
• Бага хэмжээний өвдөлт
• Хурдан эдэгрэлт
• Энгийн амьдралдаа хурдан эргэн орох

вдөгний хагас саран мөгөөрсөн эдийн гэмтэл

Чагтан холбоосны гэмтэл

Мөрний эргэлтийн булчингийн гэмтэл

Bankart гэмтэл

Үений дурангийн мэс заслын өмнө болон дараа анхаарах зүйл

• Хангалттай туршлагатай мэрэгжилийн эмч мэс засал хийх хэрэгтэй.
• Сайн оношлох нь сайн үр дүн гаргахын төлөө чухал юм.
• Мөр, тохой, өвдөг, бугуй, шагайны өвчинд эмчилгээ хийнэ.
• Хурдан эдгэрхийн тулд нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хэрэгтэй.
• Мэс заслын дараа өвчтөн хөлөө ачиж сууж болохгүй.
• Хурдан эдгэрхийн тулд нөхөн сэргээх эмчилгээ хэрэгтэй ба үүний хэмжээ болон хэрхэн хийх нь өвчтөний биеийн байдлаас хамаарч өөр өөр байх магадлалтай.

Эрүүл өвдөгтэй байх нууц

• Хэт намхан юм уу зөөлөн сандал дээр сууж болохгүй.
• Шатаар алхахаас зайлсхийх хэрэгтэй.
• Тохиромжтой биеийн жингээ барих хэрэгтэй.
• Тогтмол дасгал хийх хэрэгтэй
• Өвдөгний булчингийн дасгал хийх
• Хангалттай унтаж амрах
• Унхаас болгоомжлох
• Халтирхаас хамгаалсан гутал өмсөх
• Хэрэгтэй үед хүйтэн /халуун жин тавих
• Цас бороотой зам болон хөлдсөн замаар болгоомжтой явах
• Явган сууж болохгүй