Нанүри эмнэлгийн тусгай физик эмчилгээний техникч нь эмчийн зааврын дагуу бариа засал, авай долгионы эмчилгээ, нөхөн сэргээх дасгал, байрлал засах зэрэг олон төрлийн физик эмчилгээгээр мэс заслын дараах өвдөлт болон нөхөн сэргээх эмчилгээнд тусалдаг.
Түүнчлэн Нанүри эмнэлгийн тусгай ESMA эмчилгээ нь нуруу, үе мөчний өвчний өвдөлт болон спортын гэмтлийн мэдрэл, булчин, үений мөчний гэмтэл зэрэг эмчилгээний үр дүнг сайжруулдаг.
Газаар үлээлгэх эмчилгээ (SST)
CO2 газыг эмчилгээний хэсэгтээ цацан огцом өнгөн хэсгийг огцом хөргөснөөр арьсан дахь мэдрэл сэргээх өдөөх замаар эргэн сэргэх нөхцөл бүрдүүлэн эмчилнэ.
Цочмог үе болох гэмтсэн хэсэг болон мэс заслын дараа гэмтсэн хэсэгт шууд эмчилгээ хийх боломжтой бөгөөд, өвдөлт, хаван багасгахад үр дүнтэй байдаг.
Авиа долгионы эмчилгээ(ESWT)
Үрэвсэлтэй хэсэгт өндөр энерги бүхий хүчтэй авиа долгион ашиглаж, үрэвсэл болон өвдөлт багасган цусны эргэлтийг сайжруулснаар судсыг нөхөн сэргээхэд тусалдаг эмчилгээ юм.
Бариа заслын эмчилгээ (MANUAL)
Физик эмчилгээний техникч гараараа өвдөлт үүсгээд байгаа булчин шөрмөс зэрэг булчингийн тогтолцооны байдал шалгаж тайвшруулах болон засах эмчилгээг хийдэг.
Биеийн тэнцвэргүй байдал, үйл ажиллагааны алдагдал, архаг өвдөлт, булчингийн өвчин зэрэг өвчинд үр дүнтэй байдаг.
Эсма(ESMA)
Авиа долгионы эмчилгээ болон нуруу нугас үе мөчний физик эмчилгээг хослуулж мэдрэл, булчин, үе мөч зэрэг Яс-булчингийн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулснаар эмчилгээний үр дүнг сайжруулах системтэй, онцгой эмчилгээ юм.