Pneumothorax
Pneumothorax гэж?
Уушгинд нүх гарч цээжин доторх бүрхүүл болон уушгины завсар хийгээр дүүрэх өвчин
Уушгийг тойрсон нимгэн бүрхүүлд нүх үүсэж, цээжний хөндийд хийгээр дүүрч, уушгинд даралт үүсэж үрчийн уушгины багтаамж багасдаг өвчин юм. Онцын шалтгаангүй юм уу уушгины өвчинтэй байсан хүмүүст тохиолддог "аяндаа үүсдэг Pneumothorax ба гаднын цочролоос үүдэлтэй "гэмтлийн гаралтай Pneumothorax" гэж хуваагддаг. Pneumothorax нь 40% -иас дээш дахилт өндөртэй өвчин бөгөөд хэрэв урд нь өвчиж байсан бол тасралтгүй ажиглалт хийх шаардлагатай.
Үүсэх шалтгаан ба шинж тэмдэг
-
- Аяндаа үүсэх Pneumothorax: Уушгины гадаргуу дээр цулцангийн уут хагарах үед үүссэн нүхээр амьсгалсан агаар цээжний хөндийд хуралддаг.
- Анхан шатны аяндаа үүсдэг Pneumothorax: Энэ нь ихэвчлэн залуу насныханд тохиолддог бөгөөд тамхи татах, цээжийг байнга шахах, хоол тэжээлийн дутагдал, уушги нь биеийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй байх зэргээс үүсдэг.
- хоёр дахь шатны Pneumothorax: Энэ нь ихэвчлэн ахмад настнуудад тохиолддог бөгөөд уушгины архаг бөглөрөлт өвчин, сүрьеэ, астма, эсвэл удамшлын нөлөөгөөр уушгины өвчлөлөөс үүсдэг.
- Сарын тэмдгээс үүдэлтэй Pneumothorax: сарын тэмдэг ирэхээс өмнө болон дараа 72 цагийн дотор амьсгал давчдах, цээжээр өвдөх шинж тэмдэг илэрдэг Pneumothorax.
- Гэмтлээс үүдэлтэй Pneumothorax: Машины осол, уналт зэрэг гаднын нөлөөгөөр цээжний хөндийд хийгээр дүүрэх.
-
Ямар шинж тэмдгүүд
илэрдэг вэ?
Гэнэтийн цээжний өвдөлт болон амьсгал давчдах
- 1.Цээжээр хурц хатгуулж өвдөх
- 2.Амьсгалахад хүндрэлтэй болж уг мэдрэмж улам дорддог
- 3.Pneumothorax байдлаас хамаарч амьсгал давчдах мэдрэмж
Хэрхэн оношлох вэ?
[Асуулт ба Үзлэг] |
Эмч мэс засалч нь чагнуур ашиглан өвчтөний амьсгалыг чагнах замаар илрүүлдэг. |
[Дүрс оношилгоо] |
Цээжний X-RAY зураг нь цээжний хөндийн бүрхүүл болон уушгины байдлыг шалгадаг. Pneumothorax үүсэх шалтгаан болдог уушгины гадарга дээрх цулцангийн байршлыг тогтоох, уушгины бусад өвчнийг шалгахын тулд CT шинжилгээг давхар хийдэг. |
Хэрхэн эмчилдэг вэ?
섬유근육통 치료의 목적은 조기에 질환을 발견하여 증상을 억제하고 장기들의 손상을 예방하는 것입니다.
-
Эмийн эмчилгээ.
Хүчилтөрөгчийн эмчилгээ гэх мэт физик эмчилгээ: Уушгины нүхийг эдгээх хүртэл хүлээнэ.
-
Мэс заслын бус эмчилгээ
Цээжний хөндийд гуурсан хоолойн суулгах мэс засал: Цээжний хөндийн агаарыг гадагшлуулахын тулд хуванцар хоолойг цээжний хөндийд оруулан гадагшлуулна.
Уушгины бүрхүүлийг наах мэс засал: Эм ашиглан нийт уушгины бүрхүүл болон цээжний хөндийн бүрхүүл хэсгийн гэмтсэн хэсгийг нааж агаар гарахаас сэргийлэн шууд наана.
Цээжний дурангийн мэс засал: Бага зүсэлтээр хийн уутыг авч Pneumothorax эмчлэх, дахин давтагдахаас урьдчилан сэргийлнэ.