“Нанүри” эмнэлэг нь хэрх өвчний үзлэг, оношилгоо, эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ хүртэлх эмчилгээний системтэй бөгөөд нуруу нугасны төв, үе мөчний төвтэй хамтарсан үзлэг хийж хэрх, хөшилтөөс үүдэлтэй нурууны үрэвсэл, Sjogren's сендром зэрэг хэрх өвчнөөс үүдэлтэй эмчилгээг цогцоор нь хийж байна.
Хэрх өвчин нь дархлааны тогтолцооны хэвийн бус байдлаас үүсдэг үрэвсэлт өвчнийг хэлдэг бөгөөд үеийг бүрхсэн байдаг бүрхүүл хальснаас үрэвсэл үүсэж улмаар зөөлөн эдийг гэмтээдэг. Хэрх үе мөчний үрэвсэл нь ихэвчлэн гар, хөл зэрэг жижиг үе мөчөөс эхэлж өвдөг зэрэг том үе рүү шилждэг. Хэрх үе мөчний үрэвслийг эмчлэхгүй бол зөөлөн эд болон ясанд үрэвсэл тарж, улмаар үе эвдэрч хэлбэр алдах, гажиг үүсэж үйл ажиллагааны доголдолд хүргэдэг.
Хэрх үе мөчний үрэвсэл нь дархлааны эмгэгээс үүдэлтэй байдаг тул урьдчилан сэргийлэх тусгай арга байхгүй. Тиймээс хэрэв шинж тэмдэг илэрвэл зөв үзлэг шинжилгээгээр өвчнийг оношлох нь чухал юм.
[Цусны шинжилгээ]
[Дүрс оношилгоо]
Цусны шинжилгээ
Хэрх үе мөчний үрэвслийн хүчин зүйл, анти CCP эсрэгбие байгаа эсэх, үрэвслийн түвшин нэмэгдэх гэх мэтээр хийдэг.
Дүрс оношилгоо
X-RAY эсвэл MRI ашиглан хэрх үе мөчний үрэвслээс үүдэн үүссэн үений гажигэсвэл зөөлөн эдийн гэмтлийн хэмжээг шалгадаг.
"Нанүри” эмнэлэг нь өвчний явц, өвчтөний биеийн байдлаас хамааран эмийн эмчилгээ, тарианы эмчилгээ, мэс заслын эмчилгээгээр өвчний явцыг удаашруулж, өвдөлт намдаах, үе мөчний үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байна..
[Эмийн эмчилгээ]
[Тарианы эмчилгээ]
[Мэс заслын эмчилгээ]
/ Эмийн эмчилгээ
Үе мөчний үрэвсэл, өвдөлтийг намдаагч өвчин намдаах үрэвсэл дарагч эм болон дархлааг зохицуулж хэрх үе мөчний үрэвслийн явцыг удаашруулах хэрх үе мөчний үрэвслийн эсрэг биетийг хэрэглэн шинж тэмдгийг бууруулж явцыг удаашруулдаг.
/ Тарианы эмчилгээ
Үе мөчний дотор үрэвслийг үүсгэдэг бодис болох хавдрын үхжилийн бодис(TNF) хааж, үе мөчний үйл ажиллагааг аль болох сайжруулах эмчилгээ юм. хэрх үе мөчний үрэвслийн эсрэг биетийг хэрэглээд сайжрахгүй байгаа үед хийнэ.
/ Мэс заслын эмчилгээ
Үе мөчний дурангийн мэс засал Үе мөчний дурангаар дамжуулан үений бүрхүүл хальсны эргэн тойронд үүссэн үрэвслийг авч өвдөлт намдаах, үе мөчний үйл ажиллагааг сэргээх, өвчний явцыг удаашруулах боломжтой.
Үе мөчний пластик мэс засал Хэрх үе мөчний үрэвсэл даамжирч үений хэлбэрт ноцтой өөрчлөлт гарсан үед засахын тулд үе мөчний пластик мэс засал хийдэг.
Өвдгөнд хиймэл үе суулгах мэс засал Үе мөчний үрэвсэлийг эмчлэхгүй удааснаар үе бүтэн эвдэрсэн үед шинээр хиймлээр үеийг сольж өгөх мэс заслыг хийдэг.