NANOORI HOSPITAL
닫기

Нурууны өвчин

Нурууны диск гэж?

Диск нь цүлхийж мэдрэлээ хөндөх үед өвдөлт үүсдэг өвчин юм

Ихэвчлэн нурууны диск гэж нэрлэдэг өвчин нь нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийн ивэрхийн өөр нэг нэршил юм.
Нурууны завсрын дэр шиг цочролыг шингээх ёстой диск нь байрнаасаа хөдөлж, нугасны сувгаар дамжин өнгөрөх мэдрэлийг хөндөх үед өвдөлт үүсдэг өвчин юм.

Үүсэх шалтгаан ба шинж тэмдэг

  • 왜 발생 하나요?
    Яагаад үүсдэг вэ?

    Ерөнхийд нь шалтгааныг гэмтлийн, доройтлын гэж хуваадаг.

    • 1.Гэнэт огцом байрлалаа өөрчлөх, тонгойх, бэлхүүсээрээ эргэх.
    • 2.Унах, мөргөлдөх зэрэг гэмтэл.
    • 3.Амьдралын буруу хэв маяг, байрлал.
      (хөл ачих, сандал дээр удаан суух гэх мэт)
    • 4.Хүнд зүйлийг гэнэт огцом өргөх үед.
  • 증상은 어떤가요?
    Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

    Нуруу өвдөхөөс гадна хөл өвдөж бадайрдаг

    • 1.Нуруунд удаан хугацааны өвдөлт үүсдэг.
    • 2.Хөл татагдаж, час час хийсэн мэдрэмж төрдөг.
    • 3.Бүсэлхий нуруу бадайрч, халуу дүүгэх, хорсох мэдрэмж төрдөг.
    • 4.Бүсэлхий нуруу мэдээ алдах мэдрэмж, эсвэл хоёр хөл өөр юм шиг мэдрэмж төрдөг.
    • 5.Алхаа гишгээнд өөрчлөлт ордог.
    • 6.Энгийн үеийг бодвол өтгөн шингэн өөрчлөлттэй гарах. (шинж тэмдэг хүнд байвал)

Эмчлэх арга?

Нурууны өвчний эмчилгээ нь нөхөн сэргээх эмчилгээ болон мэс заслын эмчилгээ гэж хуваагддаг.