NANOORI HOSPITAL
닫기

Вений судасны бүдүүрэл болон венийн судасны өвдөлтийг эмчлэх

Нанүри эмнэлэг нь шалтгаан тодорхойгүй өвдөг болон нурууны өвдөлт, мэс заслын дараа ч өвдөж, хавдах бадайрах вений судасны өвдөлтийн талаар MRI, ЭХО зургаар нарийн шинжилгээ хийн системчилсэн эмчилгээнд тулгуурлан өвдөлт намдаах чиглэлээр шаргуу ажиллаж байна.

Архаг вений судасны гажуудал гэж юу вэ?

Вений судасны үйлдлийн гажуудлаас үүдэн үүссэн судасны өвчин

Хөлийн судаснууд дотор цусыг зүрхнээс хөл рүү зөөдөг "артери" зүрх рүү цусыг буцааж хүргэдэг "вений" судас байдаг. "Вений судас"-д цус буцаж урсахаас сэргийлдэг "хавхалга" байдаг бөгөөд энэ хавхалгын үйл ажиллагаанд асуудал үүссэн үед цус дээшээ гарч чадахгүй, хойшоо урсдаг бөгөөд үүнийг "вений архаг гажуудал" гэж нэрлэдэг. Хөлийн өвдөлт, хүнд мэдрэмж, халуу дүүгэх, бадайрах өвдөлт гэх мэт Үе мөчний үрэвсэл, нурууны мэдрэлийн сувгийн нарийсалтай төстэй шинж тэмдэг илэрдэг.

Үүсэх шалтгаан ба шинж тэмдэг

  • 왜 발생 하나요?
    Яагаад үүсдэг вэ?

    Олон хүчин зүйл хам байдлаар нөлөөлдөг

    • 1.Удамшил, гормон зэрэг төрөлхийн хүчин зүйлүүд
    • 2.Таргалалт, тамхи татах, удаан зогсох эсвэл суудаг ажил мэргэжлийн онцлог, жирэмсэн эмэгтэйчүүд гэх мэт олдмол хүчин зүйлүүд
  • 증상은 어떤가요?
    Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

    Хөл хүндэрч хүйт даан бадайрна.

    • 1.Бүхэл өдөржин хөл хүнд мэдрэмж төрөх.
    • 2.Хөл бадайрч алхахад хүндрэлтэй байдаг.
    • 3.Хөл, хүйт даана.
    • 4.Нуруу, үе мөчний эмчилгээ хийлгэсний дараа ч өвдөлт үргэлжилдэг.
    • 5.Хөлийн өлмий өсгийн хэсгээр өвдөлт мэдрэгддэг.
    • 6.Зогсож байхад өвддөг ч алхах тусам өвчин буурдаг.
    • 7.Хөлийн судаснууд цүлхийдэг.
    • 8.Хүнд тохиолдолд арьсны өнгө өөрчлөгдөж, шарх үүсдэг.
Оношлох болон шинжилгээ

Нанүри эмнэлэг нь олон төрлийн шинжилгээгээр өвдөлтийн шалтгаан нь нуруу үе мөчний өвчин үү эсвэл судасны өвчин үү гэдгийг нарийн тодорхойлдог.

Хэрхэн эмчилдэг вэ?

Өвчтөний биеийн байдлаас шалтгаалан мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ хийдэг.

  • Мэс заслын бус эмчилгээ

    비수술치료
    Эмчилгээний даралтат терко өмсөх
    Эмийн эмчилгээ
    Судас хатууруулах тарианы эмчилгээ
  • Мэс заслын эмчилгээ

    수술치료
    Вений судасны богино долгионы болон лазерын эмчилгээ
    Вений судасны Venacil мэс засал
    Судсыг авах мэс засал

Эмчилгээ хийхгүй бол ямар үр дүн гардаг вэ?

Хэрэв вений судасны бүдүүрэл болон өвдөлтийг эмчлэхгүй бол шинж тэмдэг хүндрэхэд хүрдэг. Өөрөөр хэлбэл хөлийн өвдөлт даамжрах улам хүчтэй өвдөх бүдүүрэл даамжрах арьсны өнгө өөрчлөгдөх, шархлаа үүсдэг.