Хонхорхой цээж
1-дДэлхийн хамгийн олон мэс засал
Хүн бүрийн царай өөр байдагтай адил хонхор цээжний хэлбэр ч өөр байдаг. Нийт өвчтөн дотор блансаа алдсан тэгш хонхорхой цээж 40 орчим хувийг эзэлдэг бөгөөд ганц мэс заслын аргаар бүх хавирганы ясны хэлбэрийг нь чадвар болон гоо зүйн хувьд бүрэн засах боломжгүй юм.
Ганнам Нанүри эмнэлгийн Цээжний мэс заслын төвийн Пак Хёон Жү эмч нь урд нь байсан хонхорхой цээжний мэс заслын аргыг сайжруулан 3 мэс заслын аргыг боловсруулж, анатомийн болон физиологийн хувьд хэвийн цээжний хөндийг бий болгох шилдэг цээжний мэс заслын төвийг ажиллуулж байна. Түүнчлэн АНУ, Испани, Швейцар зэрэг дэлхийн улс орнуудаас мэс засал хийлгүүлэхээр уригдаж, шувуун цээж/шувуун болон хонхорхой холимог төрлийн гажигтай цээжний мэс заслын бүрэн засдаг дэлхийд хосгүй төв гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөөд байна.
-
Пак Хёон Жү эмч
- Дэлхийн хамгийн олон мэс заслын туршлага (23 жилийн хугацаанд 6700 мэс засал)
- Солонгос дахь анхны мэс засал (1999, KBS News мэдээ)
- Дотоодын хонхорхой цээжний мэс заслын 70% мэс засал
- 35 төрлийн шинэ аргыг хөгжүүлэн хонхорхой цээж/шувуун цээжний мэс заслын арга нээсэн: Park's Technique, цээжний ханыг хэвийн болгох мэс засал
- Алдаа байхгүй : хамгийн сайн аюулгүй байдал, хүндрэлээс урьдчилах хонхорхой цээж/шувуун цээжний мэс заслын арга нээсэн: Дээд зэрэглэлийн аюулгүй байдал ба сөрөг үр нөлөөнөөс сэргийлсэн
- Дэлхийн цээжний хөндий судлалын холбооны гишүүн, холбооны, ерөнхийлөгч асан (Chest Wall International Group, CWIG)
- АНУ, Франц, Испани, Португал гэх мэт оронд урилгаар мэс засал хийсэн, Швейцарт урилгаар хагалгаанд орох хуваарьтай
- Хонг Конг, Тайвань, Хятад, Малайз, Бруней, Вьетнам гэх мэт улсад уригдсан мэс засал хийсэн
- АНУ, Европ зэрэг 6 тивд урилгаар лекц уншсан
- Soonchunhyang University, Korea University, Католик Их Сургууль, Сөүлийн Гэгээн Мэригийн эмнэлгийн профессор
- Одоогийн Католик их сургуулийн гавьяат профессор
-
Им Гун Мин тасгийн эрхлэгч
- Католик Их Сургуулийн Цээжний мэс заслын төвийн мэргэжилтэн
- Ганнам Нанүри эмнэлгийн цээжний мэс заслын төвийн мэргэжилтэн
- Пак Хёон Жү эмчтэй 5 жилийн турш хонхорхой цээжний мэс засал хамтарч хийсэн
Хонхорхой цээж гэж?
Цээжний урд хэсэг дотор талруугаа хонхойж орсон байдал
Хонхорхой цээж гэдэг нь цээжний яс хавирга нийлж буй өвчүүний ясны хэсэг хонхойн дотогшоо орсон төрөлхийн гажиг юм. Төрсний дараа шууд илэрдэг боловч заримдаа шилжилтийн нас, биеийн огцом өсөлтийн үед хонхорхой цээж мэдэгдэх тохиолдол байдаг. БНСУ-д 1000 хүн тутмын 1-д тохиолддог бөгөөд зөвхөн гоо зүйн асуудал төдийгүй хонхойж орсон хавирга болон өвчүүний яс нь зүрх, уушгийг дарж, үйл ажиллагааны эмгэг үүсгэдэг тул эмчилгээ хэрэгтэй байдаг.
-
[Хэвийн байдал]
-
[Хонхорхой цээж]
Үүсэх шалтгаан ба шинж тэмдэг
-
Төрөлхийн, удамшлын гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас үүсдэг
- 1.Ихэнх тохиолдол дангаараа илэрдэг боловч гэр бүлийн гишүүдэд адилхан илрэх тохиолдол байдаг тул удамшлын хүчин зүйл байдаг гэж үздэг
- 2.Шилжилтийн насны үед биеийн хурдацтай өсөлтийн үед үүсдэг
- 3.Цээжний яс болон зөөлөн эдийн хэвийн бус хөгжил
-
Ямар шинж тэмдгүүд
илэрдэг вэ?
Хонхойж орсон өвчүү хавирганы яснаас үүдэн зүрх, уушгийг шахаж янз бүрийн шинж тэмдэг үүсгэдэг
- 1.Олон дахин ханиад хүрэх, уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын халдварт өвчин байнга тусах
- 2.Амьсгал давчдах, дасгал хийх чадвар буурах, ядрах, архаг толгой өвдөх
- 3.Хүүхэд насанд нь өсөлт хөгжилтийн эмгэг үүсэх магадлалтай
- 4.Цээжээ тэнийлгэхэд хүндрэлтэй тул бөхийсөн байдал үүсдэг
- 5.Нурууны мурийлт давхар илрэх магадлалтай
- 6. Гаднын үзэмжээс болж өөрийгөө үнэлэх чадваргүй, бүрэг ичимхий зантай болох
Хэрхэн оношлох вэ?
Биеийн өвдөж буй хэсгээс хамаарч нуруу, үе мөч, тархи зэрэгт асуудал байгаа эсэхийг асуулт хариултаар баталгаажуулсны дараа эмчийн биеийн үзлэг хийгднэ.
-
- Нүдээр өвчнийг оношилно. Ихэнх тохиолдолд тэгш хэмтэй цээжний голын хэсэг рүү бага багаар мурийж хонхорхойтой болсон байдаг. Тэгш бус хэмтэй байгаа үедээ баруун тал нь ихэвчлэн илүү хонхойлттой байдаг бөгөөд насанд хүрсэн өвчтөнөөс илүү тод ажиглагддаг.
-
- Нүдээр оношилсны дараа цээжний рентген ба СТ зураг авч өвчүү хавирганы ясны хонхойсон байдлаас үүдэн зүрхэнд үүссэн даралтын хэмжээг шалгана.
-
[Уушгины үйл
ажиллагааны шинжилгээ]
- Зүрх эсвэл уушгины үйл ажиллагааг шалгахын тулд зүрх, уушгины үйл ажиллагааны сорил шинжилгээ хийдэг.
Пак Хёон Жү эмчийн цээжний хананы гажиг засах мэс засал (Park’s Technique)
-
Зэрэгцээ саваа ашиглах мэс заслын арга
2 ширхэг савааг зэрэгцээ байрлуулж хийдэг хонхорхой цээжийг бэхлэх мэс заслын арга бөгөөд ихэвчлэн хонхорхой цээжинд хэргэлдэг.
-
Солбисон саваа мэс заслын арга
2 ширхэг савааг х хэлбэртэй байрлуулж бэхэлдэг мэс заслын арга бөгөөд өвчүү хонхойлт ноцтой үед, хажуу талын хавирганы өндөр нь намхан байгаа үед, хавирга цээжний ясны тэнцвэрийг барьж өгөхийн тулд хэрэглэнэ.
-
XI саваа мэс заслын арга
Цээж хүнд хонхойсон, хажуугийн хавирганы ясны өндөр нь намхан нөхцөлөөс цээжний дээд хэсгийг нэгэн зэрэг засах шаардлагатай бол 3 ширхэг саваа ашиглан XI саваа ашиглах мэс заслын аргыг ашиглан цээжний нийт хэсгийн үйл ажиллагааг сэргээн бэхэлнэ.
Яагаад Пак Хёон Жү эмчийн мэс засал нь ондоо вэ?
Энгийн цээжний ханыг босгохоос илүү харагдах байдлыг сэргээхээс гадна цээжний гүйцэтгэх үүргийг нь сэргээхийг зорилгоо болгодог
1999 оноос хойш БНСУ ын дотооддоо анхны болон дэлхийд хамгийн олон хонхорхой цээжний мэс заслыг хийсэн доктор Пак Хёон Жү эмч нь өөрийн гэсэн техник болон тусгай багаж зохион бүтээж зүрхний даралтыг зохицуулан "физиологийн хэвийн цээжний хана" болон Хэвийн цээжний ханыг сэргээсэн "Анатомийн хэвийн цээжний хана" бүтээсэн байна.
-
Хонхорхой цээж тусгаарлагчаар дотор эрхтний гэмтлээс сэргийлнэ
- Хонхойсон цээж нь зүрхэнд ойртон хүрсэн байдаг. Хагалгааг эхлэхийн өмнө цээжний мөгөөрсийг өргөхгүй мэс заслаа эхэлбэл зүрх, уушги дотор эрхтэн цоолж, урагдах эрсдэл өндөр байдаг.
- Пак Хёон Жү эмч өөрөө зохион бүтээсэн тусгаарлагч (Park’s Easy Crane) хэрэглэн өвчүүний зөөлөн эдийг өргөж зай гарган дотор эрхтэн гэмтэхээс айхгүйгээр мэс заслыг аюулгүй хийдэг. Мөн насанд хүрсэн хүний хүнд хонхор цээжийг үр дүнтэй өргөж чаддаг.
-
Хүний биеийн хэлбэрт тохирох мурий дуран бүтээсэн
- Цээж хэвлийн хөндийн дурангийн хөгжлөөр цээжний хөндийн хагалгааг зөвхөн жижиг зүсэлтээр хийх боломжтой болсон. Гэсэн хэдий ч илүү үр дүнтэй, аюулгүй цээжний хананд мэс засал хийхийн тулд хавирганы мурийлтад тохирсон дуран ашиглах шаардлагатай.
- Пак Хёон Жү эмч нь үзүүр нь муруй цээж хэвлийн хөндийн дуран (Park’s Pectoscope) зохион бүтээж цээжний ясны доод байрлах зүрх судсыг ажиглан бэхэлгээний цээжний дурангаар харахад хэцүү байдаг зүрх ба цээжний хананы хоорондох заагийг бүрэн харуулснаар зүрхний гэмтэл үүсэхээс сэргийлдэг.
-
Тусгай гүүрэн хавтанг боловсруулснаар бэхэлгээний савааны гажилтаас урьдчилан сэргийлэх
- Уламжлалт хонхорхой цээжний мэс засал нь хагалгааны дараа 3-5%-нь бэхэлгээний саваа хөдөлгөөн орж мэс засал амжилтгүй болох юм уу сөрөг үр дагавар гардаг байсан.
- Пак Хёон Жү эмчийн зохиосон тусгай гүүрэн хавтанг ашиглан бэхэлсэн савааны хөдөлгөөнийг огт байхгүй болгодог шинэ төрлийн бэхэлгээний саваа болон бэхэлгээ хэрэглэж эхэлснээс хойш бэхэлгээний савааны мэс заслын дараа хөдлөх байдал 0% болсон байна.
-
Бэхэлгээний саваа болон тусгай утсаар эрүүл цээжний ханыг сэргээх(Цээжний бүх ханыг бэхлэх мэс засал)
- Пак Хёон Жү эмчийн мэс засал нь хонхорхой цээжтэй хам байдалтай доод хэсгийн товойсон мөгөөрсөн эдийг хүртэл тусгай утсаар дарж дуусгадаг "цээжний ханыг бүхэлд нь засах"(Entire Chest Wall Remodeling)’ аргыг хэрэглэж байна.
- Тиймээс гажилттай хамт хэсэг хэмжээний хонхорхой болон товойлт үлдээхгүйгээр цээжний доод хэсэг хүртэл цээжний бүх хэсгийг зөв хэлбэртэй цээж болгож өгдөг. Энэхүү хагалгааны арга нь дэлхийд зөвхөн Пак Хёон Жү эмч хийдэг эмчилгээний арга юм.
-
Мэдээ алдуулалтын тасагтай нягт хамтарч Мэс заслын дараах өвдөлтийг үр дүнтэй хянадаг
- Ганнам Нанүри эмнэлгийн хонхорхой цээжний эмчилгээний төв нь мэдээ алдуулах тасагтай нягт хамтран ажиллаж хагалгааны дараах өвдөлтийг багасгахад анхааран ажиллаж байна.
- Хонхорхой цээжний эмчилгээ нь мэс заслын дараах өвдөлт намдаах нь маш хэцүү байдаг. Ганнам Нанүри эмнэлэг нь хэсэгчилсэн мэдээ алдуулалттай захын мэдрэлийн блок эмчилгээ ашиглан мэс заслын дараах өвдөлтийг илүү найдвартай, үр дүнтэй зохицуулалт хийж байна.
Шууд харагдах "хонхорхой цээжний мэс заслын арга болон үр дүн ялгаа"
Бусад эмнэлгийн хонхорхой цээжний мэс засал |
|
Нанүри эмнэлгийн хонхорхой цээжний мэс засал |
Зарим газар хэсэгчилсэн байдлаар засдаг |
Тусгаарлан өргөгч багажаар |
Бүх төрлийн хонхорхой цээжийг тусгаарлан өргөгч багажаар цээжний ханыг төгс өргөн аюулгүй бэхэлнэ |
Энгийн цээжний дурангаар харахад хүндрэлтэй байдаг тул үйл явц үр дүн сайнгүй байх тохиолдол байдаг |
Цээж хэвлийн хөндийн дуран |
Тусгай бүтээгдсэн хонхорхой цээж хэвлийн хөндийн дурангаар маш сайн харж эмчилгээ хийгддэг |
Ганц ширхэг бэхлэх саваа ашиглан хонхойсон хэсгийн нэг хэсгийг нь засах тохиолдол их байдаг |
Бэхэлгээний саваа |
2~3 төрлийн тусгайлан тааруулсан бэхэлгээний саваагаар бүх төрлийн цээжний гажгийг хэвийн бус байдал үлдээлгүй физиологи болон анатомийн хувьд эрүүл болгон бэхэлнэ |
Тухайн байдлаас хийх боломжтой мэс засал байдаггүй |
Шувуун цээжний хам шинжтэй |
Шахсан хэв (сэндвич) мэс засалын аргаар бүх төрлийн цээжний хэв гажилтыг эмчлэх боломжтой |
Бэхлээний саваанаас өөр хэргэлж болох бэхэлгээний хэрэгсэлгүй байдаг |
Тусгай утасны бэхэлгээ |
Тусгай утас ашиглан эцсийн байдлаар дуусгах үйл явцад бэхэлгээ хийснээр хонхойсон хэсэг төдийгүй цээжний нийт ханыг бүхэлд нь хэвийн байдалд оруулдаг |
Хавирга хоорондын мэдрэлийг хөлдөөн блок хийх эмчилгээний арга: Хавирга хоорондын мэдрэлийг хөлдөөн гэмтээж цээжний хөндийн дуран болон хоолойг ашиглан цээж хэвлийн хөндийн доторх хавирганы завсрын мэдрэлийн мэс заслын арга |
Өвдөлтийн зохицуулалт |
Хэсэгчилсэн мэдээ алдуулалт ашиглан захын мэдрэлийн блок эмчилгээ: мэдрэлийг гэмтээхгүйгээр 3-4 хоногийн турш өвдөлтийг хааж, цээжний хөндийг нэвтлэхгүйгээр хэт авианы удирдамжаар зөвхөн катетер оруулна |